Чингис хаан
Монголын үндэсний тулгар төрийг үндэслэгч, Тэмүүжин Чингис хаан 1162 онд хар морин жил Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн Болдог гэдэг газар Есүхэй баатар, Өүлэн хатан нарын ахмад хөвгүүн болон төржээ. Чингис хаан Монголын тархай бутархай олон ханлиг аймгуудыг нэгтгэн монголын нэгдсэн төр, их Монгол улсыг байгуулжээ. 1206 оны улаан барс жил хаан ширээнд сууж 1227 оны улаагчин гахай жил таалал төгсчээ. Улсын анхны нийслэл нь Хэрлэний хөдөө арал дахь одоогийн Аварга тосонд байжээ.
Өгөөдэй хаан
Чингис хааныг өөд болсны дараа түүний отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны шаргачин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй 1187оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 насандаа эцгээ даган төр улсыг байгуулах үйлсэд оролцсон юм. Өгөөдэй хаан засгийн хэлбэр төрхийг боловсронгуй болгож Чингис хааны зарлиг есоор баригдаж эхэлсэн Хар хором хотыг барьж дуусгаад Монголын эзэнт гүрний нийслэл болгосон. Монголын түүх соелын үнэт өв Монголын нууц товчоог Өгөөдэй хааны ордонд түүний сэрүүн тунгалаг ахуйд бичжээ. Өгөөдэй хаан 1241 оны цагаагчин үхэр жил 56 насандаа таалал төгсчээ