2012-06-07
монголын соёл

Монголын уламжлалт соёл

ХVII-XIХ зууны сүүл хүртлэх үе буюу 300 орчим жилийн Монгол орны түүх нь олон арван жилийн дайн байлдааныг ардаа орхисон тайван цагийн түүхэн үйл явдалтай холбогдоно. Энэ үед Монгол орон улс төрийн хувьд харийн гүрний нөлөөнд автсан хэдий ч, монголын ард түмэн соёлын амьдралдаа өмнөх үеэсээ урагш ахисан олон шинэ зүйлийг бүтээн туурвисан болно.

"Соёл" хэмээх ойлголт нь нэн өргөн утгатай. Нөгөө талаар "монголын соёл" хэмээх ойлголтыг түүхийн үүднээс авч үзвэл монгол угсаатан түүхийн тавцан дээр гарч ирсэн XIII зуун өөрөөр хэлбэл, Монголын их гүрэн байгуулагдсантай холбон үзвэл зохино. Энэ үеэс л "монгол хүн", "монголын соёл" гэдэг ойлголт гарчээ.

Соёлын тухай ярихад бас нэг анхаарах ёстой асуудал бол "соёл", "соёл иргэншил" гэдэг ойлголтыг салган ойлгох явдал юм. Судлаачдын дунд "соёл иргэншил" хэмээх ойлголтыг нийт хүн амын суурьшил буюу хотжилттой холбон тайлбарлаж байгаа бөгөөд монголын хувьд олон зуун жил нүүдлийн мал аж ахуйг эрхэлсээр ирсэн, одоо ч үргэлжилсээр буй учир "нүүдлийн соёл", "нүүдлийн аж төрөх ёс" гэдэг ойлголт, нэр томъёог хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

XVI зууны эцсээр Монголд буддын шашин хүчтэй нэвтэрч эхэлсэн явдал их, бага олон зуун сүм хийдүүд байгуулагдаж, төв суурин газруудад мэдлэг ухаан, уран зохиол болон урлагийн олон салбар хөгжих хөрс суурь тавигдсан болно. Өөрөөр хэлбэл, иргэний уламжлалт соёлын зэрэгцээ шашин-сүм хийдийн чиглэлийн урлагийн төрлүүд хөгжиж эхэлсэн байна.

Зурхайн ухаан ба цаг тооны бичгийн тухай товчоо

Зурхай нь нэн эртний түүхтэй бөгөөд өргөн утгаараа од, эрхэс хийгээд хүн байгалийн шүтэлцээ холбооны тухай ухаан юм. Тийм болохоор од, эрхсийн хөдөлгөөн байршлыг өөр өөрийн орны нутгийн хуваарьт тохируулан тооцоолох нь зурхайн хамгийн гол хэсэг бөгөөд үүнийг одон орон судлал гэнэ.

Үе ялгах ба нас ялгах ёс

Ясан, цусан төрөл: бүл садан, нагац, саданы ах дүү, эгч эмэгтэй дүүгийн их багыг нь насаар нь ялгана. Нас ах нь ах эгч, насаар бага нь дүү, эмэгтэй дүү болно. Жишээ нь:Төрсөн буюу үеэл ах, төрсөн буюу үеэл эгч дүү, нагац дүү, бүл дүү г.м.

Монголын төрт ёсны бэлгэдэл

Монгол улс Төв Азийн эртний төрт улсуудын нэгэн бөгөөд түүний нэр нь өөрчлөгдөн солигдсоор монгол хэмээх үг үндсэн нэр болон уламжлагджээ. МЭӨ IV зууны үед үүсэн бүрэлдсэн Хүннүгийн холбоо нь Төв болон дорнод Ази дахины анхны төрийн томоохон байдлыг бий болгожээ. Модунь бол анхны төр улсыг эмхлэн бүрдүүлсэн түүхт хүмүүн юм. Модунь хаан төрийн тусгай тамга, титэм өмсгөлтэй байснаас гадна дуут сум бүтээж хэрэглэдэг байжээ.

Монгол дахь уран барилгын дурсгалууд

Монгол дахь уран барилгын дурсгалууд: ХVII-XIХ зуунд монголд сүм хийд олноор байгуулагдаж төв суурин газар хөгжихийн хамт монголчуудын уран барилгын арга ухаан өөрийн хөгжлийн нэг өвөрмөц үедээ дэвшин иржээ.

Монголын хөгжмийн соёл

Иргэний хөгжмийн зэмсгийн зэрэгцээ сүм хийдийн хөгжмийн зэмсгийн тусгай төрөл зүйл олон тоогоор уламжлагдсаар иржээ.

 

 

 


Бичсэн: altantuya | цаг: 13:31 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax