2012-06-07
Их монгол улсын хаад 2

Гvег хаан


Өгөөдэй хааны ахмад хөвгүүн Гүег 1206 оны улаан барс жилд төржээ. 1246 оны улаан морин жил Их хуралдайгаар хаан ширээнд өргөмжлөгджээ. Гүег хаан олон чухал арга хэмжээ авч байсны нэг нь 1247 онд хүн амын тооллогыг анх удаа явуулжээ. Гадаад бодлогын хувьд эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлэв. Гүег хаан 1248 оны шар бичин жил нас баржээ.  

Мөнх хаан


Чингис хааны отгон хөвгүүн Тулуйгийн ахмад хөвгүүн Мөнх хаан 1208 оны шар луу жилд төржээ. 1251 оны цагаагчин гахай жил Их хуралдайгаар хаан ширээнд суужээ. Монгол гүрнийг тухайн үеийн дэлхийн хамгийн том их гүрний хэмжээнд хүргэсэн хаад түүний нэгдмэл байдлыг хадгалан чадсан төрийн гол зүтгэлтэн байжээ. Мөнх хаан өмнө зүг Хятадад байлдан дагуулал хийж яваад 1258 оны шарагчин хонин жил нас баржээ.


Хубилай хаан


Мөнх хааны  Хубилай 1215 оны хөхөгчин гахай жил төрж,1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суув. Хубилай хаан Монгол гүрний улс төрийн төвийг өмнө зүг Бээжинд шилжүүлж Монгол, Хятад, Төвд зэрэг улс орныг захирсан Юань гүрнийг байгуулжээ. Тэр үеээс Монгол гүрэн задрах хандлага гарсан боловч Хубилай хааны үед Монголчууд дэлхийн соел иргэншилд их хувь нэмэр оруулсан юм. Хубилай хаан 1294 оны хөх морин жил таалал төгсжээ.


Өлзийтөмөр хаан


Хубилай хааны ахмад хөвгүүн Чингэмийн гутгаар хөвгүүн Өлзийттөмөр 1265 оны хөхөгчин үхэр жил төрж 1294 оны хөх морин жил Юань гүрний хаанд суужээ. Өлзийттөмөр хаан 1307 оны улаагчин хонин жил таалал төгсжээ.

 


Хайсан хvлэг хаан


1281 оны цагаагчин могой жил төрсөн. Чингэмийн 2-р хөвгүүн Дармабалын хөвгүүн юм. Тэр 1308 оны шар бичин жил хаанд сууж 1311 оны цагаагчин гахай жил таалал төгсжээ.

 


Аюурбарбад буянт хаан


1285 оны хөхөгчин тахиа жил төрсөн. Дармабалын гутгаар хөвгүүн юм. 1312 оны цагаагчин гахай жил хаан ширээнд сууж 1320 оны цагаан бичин жил таалал төгсжээ.


 

Шадбал гэгээн хаан


1303 оны харагчин туулай жил төржээ. Буянт хааны хөвгүүн юм. 1321 оны цагаан бичин жил дорхаан ширээнд сууж байгаад 1324 оны харагчин гахай жил таалал төгсжээ.

 

 

Есөнтөмөр хаан


1276 оны хар могой жил дор төржээ. Чингэмийн хүү Гамалын 2-р хөвгүүн юм. Тэр 1324 оны харагчин гахай жил хаан ширээнд сууж байгаад 1328 оны шар луу жил дор таалал төгсжээ.

 


Ашидхэв хаан


1320 оны цагаан бичин жил дор төржээ. Есөнтөмөрийн ахмад хөвгүүн, 1328 оны шар луу жилийн сүүл сард хаан сууж 1 сар болоод огцров.


 

Хvслэн хан


1300 оны цагаан хулгана жил төржээ. Хайсаны ахмад хөвгүүнь 1329 оны шарагчин могой жил хаан ширээнд сууж мөн жилдээ таалал төгсжээ.

 



Бичсэн: altantuya | цаг: 19:03 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax